2016-11-09 09:15

Эрчим хүчний сайд өвлийн бэлтгэл ажилтай танилцлаа

      Эрчим хүчний сайд П.Ганхүү Нийслэлийн дулааны цахилгаан станцуудын 2016-2017 оны өвлийн их ачааллыг давах бэлтгэл ажлын хүрээнд 11-р сарын 4-ний өдөр манай компанийн 2016-2017 оны өвлийн их ачааллын үеийн найдвартай ажиллагааг хангах хүрээнд хийж хэрэгжүүлж буй ажлуудыг газар дээр нь үзэж танилцав

       “ДЦС-3” ТӨХК өнөөдрийн байдлаар 148 МВт-ын хүчин чадалтайгаар ажиллаж цахилгаан, дулааны эрчим хүчийг 24 цагийн турш тасралтгүй үйлдвэрлэж байна. Станцын өвлийн бэлтгэл хангах ажлын төлөвлөгөөний дагуу үндсэн болон туслах тоноглолын засварын ажлуудын явцыг Гүйцэтгэх захирал Г.Дамдинсүрэн танилцууллаа.

       “ДЦС-3” ТӨХК-ийн суурилагдсан хүчин чадлыг 250 МВт-аар өргөтгөх төслийн ажлын хөрөнгийн эх үүсвэрийн асуудлыг ярьж байна. Тус өргөтгөлийн ажил хийгдсэнээр Улаанбаатар хотын төв болон 40, 50, 220 мянгат, 5 дугаар хороолол, Бага тойруу зэрэг 10 гаруй байршлын дулаан хангамж сайжирч, шинээр 25000-30000 айлын орон сууцыг дулааны эрчим хүчээр хангах боломж бүрдэх юм. Мөн төвийн эрчим хүчний системийн чадлын дутагдлыг нөхөж, ОХУ-аас авч буй импортын эрчим хүчний хэмжээг бууруулсны дүнд  импортын төлбөрөөс 10.0-15.0 тэрбум төгрөг хэмнэх боломж бүрдэнэ гэсэн тооцоолол бий. Төслийн хөрөнгийн асуудал шийдэгдэж гүйцэтгэгч тодорвол ирэх хавраас бүтээн байгуулалтын ажил эхлэх боломжтой талаар Ерөнхий инженер Ү.Төмөрхуяг танилцууллаа.

      Эрчим хүчний сайд П.Ганхүү үйлдвэрлэлийн ажлын байруудаар явж танилцсаныхаа дараа станцын алба, хэлтэс, цех, хэсгийн дарга нартай уулзаж санал бодлоо солилцлоо.

                                                         ЗАХИРГАА ХҮНИЙ НӨӨЦИЙН АЛБА
 

Хаяг: Улаанбаатар хот-36, Хан-уул дүүрэг 3-р хороо
Утас: 343024 Факс: 976-11-343024
Й-мэйл: ps3@tes3.energy.mn
© 2015 "ДЦС-3" ТӨХК