2016-11-09 18:32

“УНШИХГҮЙ БОЛ СЭТГЭХГҮЙ” НОМЫН БАЯР

“ДЦС-3” ТӨХК нь 2012 оноос эхлэн Номын баярын өдрийг жил бүр уламжлал болгон тэмдэглэсээр ирсэн билээ. Энэ жилийн 5 дахь удаагийн номын баярын арга хэмжээ “УНШИХГҮЙ БОЛ СЭТГЭХГҮЙ” сэдвийн хүрээнд 11-р сарын 4-ний өдөр зохион байгуулагдлаа.

Номын баярын нээлтэд Аж ахуй эрхэлсэн дэд захирал Д.Баянжаргал, ҮЭХ-ны дарга Д.Эрдэнэсайхан, Хүний нөөцийн хэлтсийн дарга Ц.Одзаяа, Техникийн ухааны доктор, орчуулагч О.Бүрэнжаргал, зураач, калиграф сонирхогч Солонго болон станцын ажилтнууд оролцож, дэд захирал Д.Баянжаргал арга хэмжээг нээж үг хэллээ.

    Энэ жилийн “Шилдэг уншигч”-аар Өндөр даралтын турбин цехийн турбины машинч Ц.Батхуяг, Э.Одбаяр нар шалгарлаа. Шилдэг уншигчийг шалгаруулахдаа тухайн жилд компанийн номын сангаас хамгийн олон ном авч уншсан ажилтныг шалгаруулж тодруулдаг билээ. Ц.Батхуяг, Э.Одбаяр нар нь 2016 оны эхний 10 сарын байдлаар номын сангаас тус бүр 20 ном авч уншсан байна.

 Номын баярт Техникийн ухааны доктор, орчуулагч О.Бүрэнжаргал урилгаар оролцож түүхэн баримт таамагт тулгуурлан гаргасан “Анир тасарсан арван жил” номын танилцуулгаа хийлээ. О.Бүрэнжаргалын орчуулгын бүтээлүүдээс дурдвал Роналд Лэйтхэм “МАРКО ПОЛО АЯЛАЛ”, Лев Гумилёв “УХААНД УРГАСАН ЭЗЭНТ ГҮРНИЙ ЭРЭЛ” “ГЭГЭЭН ИОАННЫ УЛСЫН ТУХАЙ ДОМОГ” буюу Китти Фергюсоны “СТИВЭН ХОКИН-СЭТГЭЛГЭЭГ НЬ ХҮЛЭЭСГҮЙ УХААНТАН” зэрэг юм.

        Мөн арга хэмжээнд “Мир”, “Аз хур” номын дэлгүүр, эерэг сэтгэлгээ судлаач, орчуулагч Ц.Донзой агсны эерэг сэтгэлгээний талаарх орчуулгын номнуудын худалдаа явагдахын зэрэгцээ залуу зураач Солонго оролцож сонирхсон хүмүүст өөрсдийн нэр болон бусад үгийг монгол уран бичлэг (калиграф)-ээр бичиж өглөө.

       Компанийн дэргэдэх ҮЭХ-ноос 2016 онд шинээр хэвлэгдсэн 16 нэр төрлийн 546200 төгрөгийн үнэ бүхий 27 ширхэг номыг номын санд хандивласныг ҮЭХ-н дарга Д.Эрдэнэсайхан биечлэн гардууллаа. 

                                                                            ЗАХИРГАА ХҮНИЙ НӨӨЦИЙН АЛБА

 

Хаяг: Улаанбаатар хот-36, Хан-уул дүүрэг 3-р хороо
Утас: 343024 Факс: 976-11-343024
Й-мэйл: ps3@tes3.energy.mn
© 2015 "ДЦС-3" ТӨХК