2016-11-30 10:14

“BAIKAL CUP-2016” тэмцээнд амжилттай оролцов

       “БАЙГАЛЬ ЦОМ” Талбайн теннисний Олон улсын багийн тэмцээн 2016 оны 11- р сарын 26 ны өдөр Хавай спорт төв дээр, 11- р сарын 27-нд Монголын Англи сургуулийн (хуучнаар Эрэл) биеийн тамирын зааланд 2 өдөр явагдлаа. Тус тэмцээнд ОХУ-аас Буриадын 1 баг, БНХАУ-аас ӨМӨЗО-ны 1баг, Монгол улсаас 6 баг, нийтдээ 8 баг ур чадвараа сорин өрсөлдлөө. Баг тус бүр 30-аас дээш, 40-өөс дээш, 50-иас дээш насны эрэгтэй дан хос 3, эмэгтэй дан хос 1, нийтдээ 4 хос 8 тамирчдын бүрэлдэхүүнтэй байлаа.

                                          

Тэмцээний дүн:

1-р байранд Батаа Семёнович ахлагчтай ОХУ-ын Буриадын баг орж Шилжин явах цом, Алтан медаль, өргөмжлөл:

2-р байранд Д.Эрдэнэсайхан ахлагчтай “ДЦС-3 ТӨХК” баг орж Мөнгөн медаль, өргөмжлөл:

3-р байранд Монголын “Тэнгэрийн хишиг” клуб, “Эвсэг” клубын багууд тус тус орж Хүрэл медаль, өргөмжлөлөөр шагнагджээ.

      Манай станцын ҮЭ-ийн Хорооны дарга ахмад тамирчин , с/м Д.Эрдэнэсайхан багаараа 2017 онд ОХУ-д буюу БНХАУ-ын аль нэгэн хотод зохиогдох Талбайн теннисний багийн тэмцээнд урилгаар оролцох эрхийн бичгээр шагнагдсан байна.

 

 

Хаяг: Улаанбаатар хот-36, Хан-уул дүүрэг 3-р хороо
Утас: 343024 Факс: 976-11-343024
Й-мэйл: ps3@tes3.energy.mn
© 2015 "ДЦС-3" ТӨХК