2016-11-30 16:26

ЗАСВАРЫН АЖИЛЧДЫН АЖИЛ МЭРГЭЖЛИЙН УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

       2016 оны 11-р сарын 28, 29-ны өдрүүдэд  Компанийн реле хамгаалалтын монтёрууд болон эргэх механизмын засварчдын ажил мэргэжлийн уралдаан зохион байгуулагдлаа.

       Компанийн реле хамгаалалтын монтёруудын ажил мэргэжлийн уралдаанд цахилгаан болон механик цехийн нийт 8 баг оролцсон. Багууд цахилгаан техникийн онолын асуулт хариулт, цахилгаан тоноглолын аюулгүй ажиллагааны дүрмийн асуулт хариулт, өгөгдсөн схемээр бодлого бодон, үр дүнг туршилтаар батлах, реверсивный пускателийн монтаж хийх, пускателийн гэмтэл устгах гэсэн даалгаварт ажлуудыг гүйцэтгэж оролцлоо.

                                           

       Нийлбэр онооны дарааллаар тэргүүн байрыг цахилгаан цехийн реле хамгаалалтын монтёр Б.Дэлгэрэхсайхан ахлагчтай баг, дэд байрыг цахилгаан цехийн реле хамгаалалтын монтёр М.Гантөмөр ахлагчтай баг, тусгай байрыг Механик цехийн реле хамгаалалтын монтёр Б.Гомбожав ахлагчтай баг тус тус эзлэн батламж мөнгөн шагналаар шагнагдлаа. Ажил мэргэжлийг уралдаанд туршилтын болон монтажийн стенд хийн монтажилсан инженер Б.Алтаншагайг батламж мөнгөн шагналаар урамшууллаа.                              

     Эргэх механизмын засварчдын ажил мэргэжлийн анхдугаар уралдаанд  нийт 6 багийн 30 засварчин оролцлоо. Энэхүү уралдаанд  6 дугаар зэрэгтэй засварчдаас бусад ажлын зэрэгтэй засварчид хамрагдсан. Багууд засварын ажлын ерөнхий мэдлэгийн асуулт хариулт, аюулгүй ажиллагааны дүрмийн асуулт хариулт, техникийн шугам зургийн дасгал ажил, 2-3 дугаар зэрэгтэй засварчид жийрэг чигжээсний материал сонгох, бэлтгэх, 4-5 дугаар зэрэгтэй засварчид насосны голын цохио хэмжих хэмжилтийн үр дүн, дүгнэлтийг гаргах гэсэн даалгаварт ажлуудыг гүйцэтгэлээ.

                                                

   Баг тус бүрийн даалгаварын үнэлгээний нийлбэрээр тэргүүн байранд засварчин М.Манал ахлагчтай турбины эргэх механизмын 2-р баг, дэд байранд засварчин А.Мөнхжаргал ахлагчтай түлшний тоноглолын засварын баг, дадлагын даалгаварт ажлын гүйцэтгэлээр  онц ой ур чадвар гаргасан турбины эргэх механизмын засварчин Х.Гансүх “Шүүгчдийн нэрэмжит шагнал”, ажил мэргэжлийн уралдааны үеэр шинэ багаж техникийн танилцуулга хичээлийг сонирхолтой зохион байгуулсан Засварын цехийн зуухны эргэх механизмын засварын мастер Т.Төгсөө нарыг батламж мөнгөн урамшууллаар тус тус шагнав.

             

 

                                                                                              ЗАХИРГАА ХҮНИЙ НӨӨЦИЙН АЛБА

Хаяг: Улаанбаатар хот-36, Хан-уул дүүрэг 3-р хороо
Утас: 343024 Факс: 976-11-343024
Й-мэйл: ps3@tes3.energy.mn
© 2015 "ДЦС-3" ТӨХК