2016-11-01 18:04

Компанийн Чанарын Удирдлагын тогтолцоонд олон улсын аудит хийгдлээ

        Компанийн чанарын удирдлагын тогтолцооны үйл ажиллагаанд төлөвлөгөөний дагуу 2016 оны 10 сарын 24-26 ны хооронд Олон улсын явцын аудит амжилттай хийгдэж дууслаа.

        Олон улсын аудит нь компанийн ерөнхий үйл ажиллагаа болон нэгж хэсэг тус бүрийн үйл ажиллагаа холбогдох удирдлага, ИТА, ажилтан нартай уулзан ISO чанарын удирдлагын тогтолцоонд хамаарах баримт бичигтэй танилцан дүгнэлт гаргасан.

        Олон улсын аудитын зүгээс “ДЦС-3” ТӨХК нь чанарын удирдлагын тогтолцоог маш амжилттай хэрэгжүүлэн байнга тасралтүй сайжруулан ажилласан байна. Компанийн дээд удирдлагын хувьд чанарын удирдлагын тогтолцоо болон чанарын гүйцэтгэлийг сайжруулахад байнга анхаарч дэмжин ажилладаг, аудит хийх явцад нүүр тулан хамтран ажилласан ажилчид ажлын туршлага сайтай өндөр мэдлэгтэй, чадварлаг, ISO 9001 чанарын удирдлагын тогтолцооны шаардлагын дагуу баримтжуулалт сайн хийгдсэн зэрэг олон давуу тал байсан бөгөөд холбогдох үйл ажиллагааны хяналт маш сайн хийгдсэн байна.

        Цаашид чанарын удирдлагын тогтолцоог компанийн үндсэн үйл ажиллагаатай холбон дотоод болон гадаад хэрэглэгчээ тодорхойлон хэрэглэгч тус бүрээр бүтээгдэхүүний онцлогтой уялдуулан илүү нарийн судалгаа шинжилгээ хийсний үндсэн дээр компанийн зорилтоо сайжруулахаас гадна нэгж хэсэг бүр чанартай холбоотой зорилт дэвшүүлж, түүний хэрэгжилтийн байдалд тодорхой хугацаа бүрээр тасалбар болгон дүн шинжилгээ хийж, ажилчдын оролцоог сайжруулан шангал урамшуулалыг ажлын үр дүнтэй уялдуулан ажиллах нь илүү үр дүнтэй гэж дүгнэсэн.

        Аудитын компанийн зүгээс 2 үл тохирол илрүүлж, сайжруулах 16 зөвлөмж хүргүүлсэн болно.

 

Хаяг: Улаанбаатар хот-36, Хан-уул дүүрэг 3-р хороо
Утас: 343024 Факс: 976-11-343024
Й-мэйл: ps3@tes3.energy.mn
© 2015 "ДЦС-3" ТӨХК