2016-10-28 09:26

АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ДҮРМИЙН ГУРАВДУГААР ОЛИМПИАД АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

      Хөдөлмөрийн аюулгүй байдлын сургалтын чанарыг сайжруулах , ажилчдын аюулгүй ажиллагааны мэдлэгийн түвшин, хөдөлмөрийн аюулгүй байдлын сургагч багш нарын мэдлэг ур чадварыг дээшлүүлэх, оролцогчдын хамрах хүрээг нэмэгдүүлэх зорилгоор ААД-ийн мэдлэгийн Гуравдугаар Олимпиадыг 2016 оны 9 сарын 21,22,28 өдрүүд болон 10 сарын 05-ны өдрүүдэд зохион байгууллаа. Олимпиадыг батлагдсан удирдамж, хуваарийн дагуу 3 даваагаар явууллаа.

      Нэгийн даваанд орвол зохих ажилчдын 80,4 % буюу 583 ажилчин хамрагдсан бөгөөд энэхүү даваанд “ Нарядын систем-Аюулгүй ажиллагааг хангах зохион байгуулалтын арга хэмжээнүүд” сэдвээр 10 онооны шалгалтыг компьютерээр авсан. Болзлын дагуу шалгалтын дундаж үнэлгээгээр Өндөр даралтын зуухан цех эхний байранд шалгарсан.

      Хоёрын даваанд эрх авсан 65 ажилчин байснаас 96 % нь буюу ажилчин,30 онооны тестийн шалгалт өгсөн. Хувийн амжилтаар 20 ажилчин гурвын даваанд орох мандат авсан.

      Гурвын даваанд, өмнөх даваанаас шалгарсан 21 ажилчин 100%-ийн ирцтэй оролцлоо. Энэ даваанд 100 онооны шалгуураар тестийн шалгалт болон сонгогдсон сэдвийн хүрээнд кейс судалгааны ажил хийгдсэн.

      Шалгалтын материалыг Хяналтын хэлтсийн ХАБ-ийн инженер Б.Иван, Э.Сансарсайхан, ЗУА-ны инженер багш Д.Баярмагнай нар боловсруулж, сургалтын хэсэг шалгалтуудын зохион байгуулалтын ажлуудыг ханган ажилласан.

     Олимпиадын шалгалтын материалыг комиссын дарга, гишүүд хэлэлцэн, олимпиадын шагналтнуудыг тодруулж батламж , мөнгөн шагналыг гардууллаа. ҮҮНД:

     Хувийн амжилтаар 1-р байрыг Түлш дамжуулах цехийн дамжлагын машинч М.Өлзий, 2-р байранд хими цехийн аппаратчин Д.Сувд-Эрдэнэ, 3-р байранд түлш дамжуулах цехийн шит бутлагчийн машинч А.Алтанцэцэг нар шалгарсан.

                                                       

     ХАБ-ын сургагч багш нараас онооны нийлбэрээр түлш дамжуулах цехийн ашиглалтын инженер Х.Баярбаатар шалгарсан. Шагналт байрны болзол хангасан ажилтнууд болон гурвын даваанд амжилттай оролцсон 18 ажилтныг батламж  мөнгөн шагналаар урамшуулав.

Хаяг: Улаанбаатар хот-36, Хан-уул дүүрэг 3-р хороо
Утас: 343024 Факс: 976-11-343024
Й-мэйл: ps3@tes3.energy.mn
© 2015 "ДЦС-3" ТӨХК