2016-10-27 15:33

Нарны энергийг нөөцлөх

Калифорны эрчим хүний хороо нарны энергийг нөөцлөх зорилгоор энерги хадгалахдаа хайлмал давсыг хэрэглэх  150мВт –н нарны станц байгуулах зөвшөөрлийг 2016 оны 10 дугаар сар 26 -д батлажээ. Бүрэн хүчин чадлаараа ажилвал 68 мянган айлыг цахилгаанаар хангах аж.

Хайлмал давсны систем нь нарны энергийг хадгалах, буцааж ашиглах боломж олгодог. Нар шингэсэны дараа  нөөцөлсөн нарны энергээр найман цагийн турш цахилгаан үйлдвэрлэж чадна.

                              

Хайлмал давсны нарны станцад  асар том эргэлдэх тол бүхий гилиостат байна. Гилиостатыг нарны гэрэл сайн тусах хамгийн оновчтой байрлалруу удирдан чиглүүлнэ. Гилиостатаас  ойсон нарны туяа хайлмаг давсны уусмал бүхий хүлээн авах цамхаг эсвэл хоолойнууд руу тусна.  Хайлмал давс нь натрийн нитрит болон калигаас бүрдэнэ. Нарны туяа нь шингэн давсыг 10000F болтол халаадаг. Хайлмал давсны уур турбиныг эргүүлэн цахилгаан үйлдвэрлэнэ. Хөрсөн хайлмал давс нь хүлээн авах цамхаг руу буцна.

Хаяг: Улаанбаатар хот-36, Хан-уул дүүрэг 3-р хороо
Утас: 343024 Факс: 976-11-343024
Й-мэйл: ps3@tes3.energy.mn
© 2015 "ДЦС-3" ТӨХК