2016-10-24 12:10

СЕМИНАРТ ОРОЛЦСОН ТУХАЙ

       МҮЭ-ийн Холбооноос Бурятийн ҮЭ-ийн байгууллагуудын нэгдэлтэй хамтран ОХУ-ын Бурятийн нийслэл Улан-Удэ хотод 2016 оны 10-р сарын 17-21-ний өдрүүдэд зохион байгуулагдсан "ЗОХИСТ ХӨДӨЛМӨР - ҮЭ-ИЙН ОРОЛЦОО" сэдэвт Орос, Монголын ҮЭ-ийн байгууллагуудын туршлага солилцох уулзалт сургалтанд манай ҮЭ-ийн хорооны дарга, тэргүүлэгчид амжилттай оролцоод ирлээ.

        Манай станцын ҮЭ-ийн хороо нь 2014 оны ажлаараа улсын хэмжээнд шалгарч МҮЭ-ийн холбооны шагнал "Шилдгийн шилдэг ҮЭ-ийн хороо" БАТЛАМЖ-аар, 2015 оны ажлаараа салбартаа шалгарч ЭХГУУҮЭХолбооны "Оны шилдэг ҮЭ-ийн Хороо" ӨРГӨМЖЛӨЛ-өөр тус тус шагнагдаж байсан тул дээрх арга хэмжээнд оролцон ҮЭХ-ныхоо үйл ажиллагаа, туршлагаа танилцууллаа.

   Уулзалт-сургалтанд МҮЭ-ийн холбооны Хөгжлийн бодлогын газрын дарга Г.Төмөрбат, ХССТ-ийн захирал М.Ганаа, Эрчим хүч геологи уул уурхайн ҮЭ-ийн холбоог төлөөлөн манай ҮЭХороо, Орхон аймгаас Эрдэнэт УБҮ-ийн ҮЭ-ийн холбоо, Дорноговь аймгийн ҮЭ-ийн холбоо, Баян-Өлгий аймгийн ҮЭ-ийн холбоо, Ховд аймгийн ҮЭ-ийн холбоо, Говьсүмбэр аймгийн ҮЭ-ийн холбоо, Говь-Алтай аймгийн ҮЭ-ийн холбоо, Хэнтий аймгийн ҮЭ-ийн холбоо, Хөвсгөл аймгийн ҮЭ-ийн холбооны төлөөлөл буюу ҮЭ-ийн орон тооны болон орон тооны бус хорооны дарга, идэвхтэн сонгуультан, шилдэг ажилтнууд нийтдээ 35 хүн оролцсон.

    Бурятийн ҮЭБН-ийн дарга Колмаков.Д.В, дэд дарга Юдаева.Е.А, Сургалт арга зүйн төвийн захирал Ринчино.С.Х нарын илтгэл, МҮЭХ-ны ССТөвийн захирал М.Ганаагийн илтгэл, ҮЭХ-ны дарга илтгэл бэлдэж танилцуулаа.

 

Хаяг: Улаанбаатар хот-36, Хан-уул дүүрэг 3-р хороо
Утас: 343024 Факс: 976-11-343024
Й-мэйл: ps3@tes3.energy.mn
© 2015 "ДЦС-3" ТӨХК