2016-10-20 09:29

Саналын систем

        Саналын системийн үйл ажиллагааны хүрээнд 2016 оны 3-р улиралд саналын хайрцгаар ирсэн саналуудыг цуглуулж, нэгтгэн 9-р сарын 27-ны өдөр Сайн саналын баг хэлэлцэж үнэллээ.

        9-р сарын 27-ноос хойш Сайн саналын баг 10-р сарын 11-ны өдөр хуралдаж саналуудыг цуглуулахад 96 санал, 10-р сарын 18-нд 44 санал нийт 140 санал ирснийг ангилж, үнэллээ.

        Саналын тогтолцооны дэвшүүлсэн зорилтын биелэлт  65%-тай байна. Оны сүүлийн саруудад зорилтын биелэлтийг хангуулахаар ажиллаж байна.

        Дээрх хугацаанд идэвх санаачилга гарган ажлаа сайжруулах саналаа бичиж ирүүлсэн ажилтнууддаа баярлалаа.

        Ажилтнуудаас ирүүлсэн саналуудыг нэгтгэн дэлгэрэнгүй судалгаа гаргаж мэдээлэх, урамшууллыг олгох, хэрэгжүүлэлтийн төлөвлөгөө гаргаж батлуулан хэрэгжилтийг хангуулах бэлтгэл ажил хийгдэж байна.

                                 

                                                  САНААНААС САЙЖРУУЛАЛТ, САЙЖРУУЛАЛТААС АМЖИЛТ

 

Хаяг: Улаанбаатар хот-36, Хан-уул дүүрэг 3-р хороо
Утас: 343024 Факс: 976-11-343024
Й-мэйл: ps3@tes3.energy.mn
© 2015 "ДЦС-3" ТӨХК