2016-10-14 07:53

ТУЗ-ийн мэдээ

      ТУЗ шинэчлэгдсэн бүрэлдэхүүнтэйгээр хурлаа 9-р сарын 21-нд хийж ТУЗ-ийн даргаар Н.Болдхүүг сонгож баталсан  ба хурлаар Гүйцэтгэх захирал ажлаас чөлөөлөх, Гүйцэтгэх захирал томилох, ажил хүлээлцэх ажлын хэсэг байгуулах зэрэг асуудлуудыг хэлэлцсэн бол  10-р сарын 12-нд ээлжит хурлаа хийж дараах асуудлуудыг хэлэлцлээ. Үүнд:

     ТУЗ-ийн дэд хороодын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай

     Хөндлөнгийн аудитын байгууллагыг сонгож гэрээ байгуулах тухай

     2016 оны зорилтот түвшин, ТЭЗҮ-н  биелэлтийн талаар /эхний 9 сараар/

     Өвлийн бэлтгэл ажлын биелэлт, их засвар ,хөрөнгө оруулалт, ТЗБАХ-ний төлөвлөгөөний биелэлтийн талаар

     2016 оны хөрөнгө оруулалт,ТЗБАХ-нд төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах тухай

     Компанийн бүтэц зохион байгуулалтыг өөрчлөх тухай

      Хурлаас Компанийн 2016 оны эхний 9 сарын эдийн засгийн үндсэн үзүүлэлт, зорилтот түвшингийн биелэлт, өвлийн бэлтгэл ажлыг Хангалттай гэж дүгнэн, хэлэлцсэн асуудлуудаар зохих шийдвэрүүдийг гаргаж цаашид засварт байгаа үндсэн тоноглолуудын засварын ажлыг өвлийн их ачааллаас өмнө дуусгахад анхаарах, түлшний хувийн зарцуулалтанд дүн шинжилгээ хийж ажиллах зэрэг үүрэг өгсөн байна.

                                                                   ТУЗ-ИЙН НАРИЙН БИЧИГ

Хаяг: Улаанбаатар хот-36, Хан-уул дүүрэг 3-р хороо
Утас: 343024 Факс: 976-11-343024
Й-мэйл: ps3@tes3.energy.mn
© 2015 "ДЦС-3" ТӨХК