2016-10-12 15:55

2016 оны 9-р сарын үйлдвэрлэлийн мэдээ

Цахилгаан үйлдвэрлэлийн биелэлт

          2016 оны 9-р сард өндөр даралтын хэсэгт 3.0 зуух, 3.0 турбин, дунд даралтын хэсэгт 2.5 зуух, 2.5 турбин ажиллаж 78.7 сая кВтц цахилгаан эрчим хүч боловсруулсан.

Цахилгаан түгээлтийн биелэлт

         2016 оны 9-р сард 67.3 сая кВтц цахилгаан эрчим хүч түгээж анхны төлөвлөгөөг 100.6 %-иар биелүүлсэн.  Цахилгаан эрчим хүчний түгээлтийг  төлөвлөгөөтэй харьцуулахад 0.4 сая кВтц-аар, өмнөх жилийн мөн үеийн гүйцэтгэлтэй харьцуулахад  0.1 сая.кВтц-аар  тус тус нэмэгдсэн байна.

ДХЦЭХ

         2016 оны 9-р сард 11.3 сая.кВтц цахилгаан эрчим хүч дотоод хэрэгцээндээ зарцуулсан нь нийт боловсруулсан цахилгаан эрчим хүчний 14.4 % байна. Энэ нь төлөвлөгөөт хэмжээтэй харьцуулахад биетээр 1.1 сая.кВтц-аар, хувиар авч үзвэл 1.2  пунктээр, өмнөх оны мөн үеийн үзүүлэлттэй харьцуулахад мөн 0.2 пунктээр тус тус буурсан байна.

Дулаан түгээлтийн биелэлт

       Тайлант хугацаанд усаар 42.4 мян.Гкал, уураар 18.9 мян.Гкал, нийт 61.3 мян.Гкал дулаан түгээж анхны төлөвлөгөөг усаар 109.6%, уураар 94.6% буюу нийт дулаан түгээлтийн төлөвлөгөөг 104.5%-иар биелүүлсэн. Дулааны эрчим хүч түгээлтийг  төлөвлөгөөтэй харьцуулахад  усаар түгээх дулаан 3.7 мян.Гкал-аар нэмэгдэж, уураар түгээх дулаан 1.1 мян.Гкал-аар буурсан байна. Өмнөх жилийн үзүүлэлттэй харьцуулахад нийт дулаан түгээлт 4,3 мян.Гкал-аар нэмэгдсэн.

Түлш

         Сарын эхэнд 24,2 мян.тонн нүүрсний нөөцтэй байсан бөгөөд сардаа 97,5 мян.тонн нүүрс хүлээн авч, 82,3 мян.тонн нүүрсийг эрчим хүч боловсруулахад, 1125 тонн нүүрсийг ахуйн хэрэгцээнд,  24,2 тонн нүүрсийг хадгалалтын хэвийн хорогдолд тус тус зарцуулсан байна.

Хаяг: Улаанбаатар хот-36, Хан-уул дүүрэг 3-р хороо
Утас: 343024 Факс: 976-11-343024
Й-мэйл: ps3@tes3.energy.mn
© 2015 "ДЦС-3" ТӨХК