1.Үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаа, горим барилт, зохион байгуулалтын арга хэмжээний талаар
Өвлийн их ачаалал эхлэхийн өмнө компаны гүйцэтгэх захирлын тушаалаар байгуулагдсан өвөлжилтийн бэлтгэл ажил шалгах комисс цех, хэсэгт бүрт томилогдон ажиллаж, өвлийн бэлтгэл ажлыг шалган, бүх ажилчдын хурлыг хийлгэж, санал хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх ажлыг зохион байгуулав. Өвөлжилтийн бэлтгэл ажлын дүнг захирлын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, дутуу ажлын төлөвлөгөө гүйцээх шуурхай төлөвлөгөө гарган гүйцэтгэлийг хангуулж ажиллав.
Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас амь нас, эрүүл мэндээрээ хохирсон хүмүүсийг дурсах Олон улсын өдрийг тохиолдуулан станцад ажиллаж байгаад ҮОМШӨ-ний улмаас мэргэжлээрээ ажиллах хөдөлмөрийн чадвараа алдаж, тахир дутуугийн тэтгэвэрт байгаа хүмүүсийг 2012-04-27-ны 13.00 цагаас НАРАН (Зүчи)ресторанд хүлээж авна.
Энэ зарлалыг хамт ажиллаж байсан таньдаг тахир дутуугийн тэтгэвэрт байдаг хүмүүстээ дамжуулахыг ажиллагсдаасаа хичээнгүйлэн хүсье. Тахир дутуугийн тэтгэвэрт байгаа хүмүүсийг хүлээж авахад ахмадын харъяалалд орсон, одоо станцад ажиллаж байгаа хүмүүс хамаарахгүй.
“ДЦС-3” ТӨХК-ийн захиргаа
Хүний нөөцийн хэлтэс
Эрчим хүчний салбарын 90 жилийн ойг тохиолдуулан "ДЦС-3" ТӨХК-ийн Хүний нөөцийн хэлтсээс станцынхаа нийт ажиллагсдад зориулан "ТҮҮХЭН ЗАМНАЛ-БҮТЭЭЛЧ АЯН" сэдэвт өдөрлөгийг 4-р сарын 12-ны өдөр зохион байгууллаа.
Эрчим хүчний зохицуулах хороо нь Эрчим хүчний салбарт олон нийтийн боловсролыг дээшлүүлэх хөтөлбөр батлан хэрэгжүүлж байгаа билээ. Хөтөлбөрийн хүрээнд эрчим хүчний хэмнэлтийн чиглэлээр үйлдвэр аж ахуйн нэгжүүдэд зориулсан "Эрчим хүчийг яаж хэмнэх вэ?" сэдэвт танин мэдэхүйн нэвртүүлгийг Монголын үндэсний олон нийтийн телевизээр 2012 оны 3 дугаар сарын 24-ний Бямба гаригийн 18.00 цагт хүргэх тул Та бүхэн үзэж сонирхоно уу.
Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 52 дугаар зүйлд зааснаар “Нийтээр ажиллах баярын өдөр ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол дундаж цалин хөлсийг нь 2,0 дахин нэмэгдүүлж олгоно”, 53 дугаар зүйлд “Илүү цагаар болон долоо хоногийн амралтын өдөр ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол 1,5 дахин түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлсэн цалин хөлс олгоно” гэснийг Монгол Улсын Дээд Шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолд 52 дугаар зүйлийн 52.1-д заасан “Нийтээр амрах баярын өдөр ажилласан”, 53.1-д заасан “Долоо хоногийн амралтын өдөр ажилласан” гэдэгт ээлжийн графикаар ажлын цаг нь зохицуулагддаг ажилтны ээлж амралтын өдөр нь таарахыг хамааруулахгүй, мөн Дээд шүүхийн 2000 оны 259 дүгээр тогтоолд Хөдөлмөрийн хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-т “Долоо хоногийн амралтын өдөр ажилласан ажилтан гэдэгт ээлжийн графикаар ажлын цаг нь зохицуулагддаг бөгөөд ээлж нь амралтын өдөр таарч ажилласан ажилтан үл хамаарна” гэсэн Дээд шүүхийн тайлбар байдаг тул 2012 оны 02 дугаар сарын 01-нээс эхлэн баяр ёслолоор ажилласан илүү цагийн нэмэгдлийг ээлжийн графикаар ажиллаж буй ээлжийн ажилчдад олгохгүй болсныг мэдэгдье!!!
ХҮНИЙ НӨӨЦИЙН ХЭЛТЭС
.
Дунд даралтын турбин цехийн турбины машинч У.Дангаасүрэн нь төрийн дээд шагнал "Алтангадас" одонгоор шагнагдлаа. У.Дангаасүрэнд цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр амжилт, амьдралд нь аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
2011 онд ТБЦДС ТӨХК, УБДС ТӨХК, уурын хэрэглэгч 88 үйлдвэр албан байгууллага, дотоод хэрэгцээнээс цахилгаан дулаанаар хангагддаг 27 хэрэглэгчтэй “Эрчим хүч худалдах, худалдан авах” тухай аж ахуйн гэрээтэй ажиллан станцаас 57,8 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн борлуулж, 58,7 тэрбум төгрөгийн орлого цуглуулан жилийн борлуулалтын орлогын төлөвлөгөөг 101,6%-аар биелүүллээ.